Thursday, July 24, 2008

Эрүүл бас жаргалтай амьдралын нэг түлхүүр


Өдөр бүр тогтмол нэг алим идэх ... Үгүй юм аа. Энэ чинь аль хэдийнэ үеэ өнгөрөөсөн зүйл. Харин үүний оронд танд шинжлэх ухаанар бүрнээ батлагдсан урүүл, бас аз жаргалтай амьдрал өөд тэмүүлэх 10 алхмыг санал болгоё.

Лонх задлаарай
Дарсыг тогтмол хэрэглэх нь зүрх судасны өвчлөл, шүд хорхойтох, амьсгалын замын элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх эм болдог байна. Ялангуяа уоаан дарс нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ бүхий антиоксидантыг агуулдаг байна. Голландын нэгэн эрдэмтэн дарс уудаггүй эрчүүдийг өдөрт 100 гр улаан дарс хэрэглэдэг эрчүүдтэй харьцуулан судалжээ. Түүний судалгаагаар дарс хэрэглэдэг эрчүүд хэрэглэдэггүй эрчүүдээсээ зүрхний өвчлөлөөр 46% бага байжээ. Мөн, тогтмол зөв зохистой хэрэглэвэл ой тогтоолт сайжирдаг аж. Ямар ч сайн эмийг хэтрүүлбэл хор болно. Тйимээс өдөрт 50-100 граммаас хэтрүүлэлгүй хэрэглэх хэрэгтэй. Өдөрт хоёр хундагаас дээш дарс уух нь хөхний хорт хавдарт өртөх эрсдэлийг 82 хувиар нэмэгдүүлдэг байна.

Загасанд дургүй хэн байх вэ?
Дуртай юм чинь идээд л байж дээ. Дургүй байсан ч эрүүл сайхан амьдрахын тулд загасанд “дурлах” л хэрэг гарна. Загасны тосны найрлагад цусны эргэлтийг сайжруулах, хавдрыг эсэргүүцэх үйлччилгээтэй “Омега-3” хүчил байдаг. өдөрт ердөө 3 гр загасны тосыг хүнсэндээ хэрэглэхэд л зүрх судасны өвчлөлд өртөх магадлал 50%-аар буурдгийг эрдэмтэд хэдийнэ нотолжээ. Үүгээр ч зогсохгүй загасыг тогтмол хүнсэндээ хэрэглэх нь үе мөчний үрэвсэл, хавдрын эсрэг онцгой нөлөөтэй юм байна. Энэ төрлийн хүчил нь уураг тархинд ч сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ үрчлээний эсрэг үйлчилгээтэй аж. Жирэмсэн эмэгтэйчүүд загасны тосыг хэрэглэх нь удахгүй хорвоод мэндлэх бяцхан үрийнх нь сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг байна. Уг хүчлийг ихээр агуулсан байдаг салимон, хар амар, палтус зэрэг загасыг хүнсэндээ тогтмол хэрэглэхийг зөвлөе.

Хасахын төлөө
Өөхөн эд эсүүд чихрийн өвчин үүсгэх магадлал бүхий гормонуудыг боловсруулахаас гадна артерийн судасны хатуурал, зүрхний өвчин, хавдрын үүсвэр cytokine гэх эдийг бий болгодог байна. Мөн илүүдэл жинтэй байх нь зарим нэгэн хорт хавдрыг даллаж байдаг байна. Алгуур тайван, эрүүл зохистой аргаар илүүдэл жингээ хасахыг мэргэжилтнүүд байнга зөвлөдөг. Гэнэтийн хоолны дэглэм барьлаа гэхэд эхний хэдэн кг тураад, цаашдаа үр дүн өгөхөө больж , арьс сул унжина. Тиймээс хоолны хүнд дэглэм барьж , бие организмаа цочроолгүйгээр эрүүл, зөв хооллож, фитнесээр тогтмол цагаар хичээллэж илүүдэл жингээ хасаарай.

Тархинд ч бас дасгал хэрэгтэй.
Яг зөв. Бие махбодын нэгэн адил тархи ч бас дасгал хийгүй бол хөшүүн хойрго болдог аж. Тиймээс оюун ухаан шаардсан тоглоом наадгай тоглох нь эрүүл амьдралыг бэлэглэх бас нэгэн үндэс болох юм. Долоо хоногт дор хаяж нэг томхон үгийн сүлжээ бөглөж, утасны дугааруудыг аль болох цээжилж байхыг эрдэмтэд зөвлөж байна.

Шөнө ажиллах гэж үү?
Өдрийнхөө хийх ёстой зүйлийг шөнө л хийе хэмээн хойшлуулж байна уу? Муу л байна даа. Оройтож унтах нь илүүдэл жинтэй болохын нэгэн шалтгаан болно. Мэдээж стресс, ядарсан цонхигор арьс, нүдийг тань тойрсон хар зураас зэрэг сөрөг үр дагаврууд дутуу нойрыг дагалддаг нь нууц биш.

Ногоон цайтай мэндэлцгээе
Олон олон эрдэмтэн ногоон цайны ач тусыг шагшицгааж байна. Зүрх судасны өвчний эсрэг идэвхитэй тэмцэгч энэхүү цай танд залуу халуун насыг тань эргэн бэлэглэх болно. Ногоон цайнд антиоксидант агуулагддаг учраас өдөрт тогтмол нэг аягыг уухад л хөгшрөлтийн эсрэг илэрхий нөлөө үзүүлдэг гэнэ.

Испани хэл сурцгаая
Яагаад заавал Испани хэл гэж? Танд эрүүл амьдрал хэрэггүй гэж үү? Гадаад хэлтйг зөвхөн харилцааны хэрэглүүр болгон эзэмших нь эндүүрэл. Канадын хэсэг эрдэмтэд нэгээс дээш гадаад хэлээр ярих нь тархины цусан хангамжийг сайжруулдаг болохыг тогтоожээ. Гадаад хэлээр ярих үед хүний тархи эрэл хайгуулыг эрчимтэй хийдэг байна. Тиймээс ч цусны хангамж сайжирч, эрүүл амьдрахын үндэс болдог байна.

Эрчимтэй, эрчимтэй бас дахиад эрчимтэй...
Сексийн ач тусыг тоочоод ч баршгүй. Бид төдийгүй Эрдэмтэд ч сексийг дахин дахин уриалдаг. Америкийн эрдэмтэд Америк болон Европын орнуудын 3500-гаад хосуулын сексийн амьдралыг 10 жилийн туршид ажиглаж нэгэн дүгнэлтэд хүрсэн нь 7 хоногт дор хаяж гурван удаа секс хийдэг хосууд түүнээс бага тоогоор хийдэг бэлгийн харьцаанд ордог байсан бусад хосуудаас харьцангуй залуу, овор багатай байсан байна. Тиймээс залуу сайхан харагдахыг хэн бүхэнд дахин дахин сексийг уриалж байна.

Хөдлөөд бай
Хөдөлгөөн хийхийн ач холбогдлын талаар та, биднээр хэлүүлэлтгүй энд тэндээс тэртэй тэргүй олж мэдсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл саяхан Америкийн Мэрилэндийн Их Сургуулийн хэсэг эрдэмтэд аэробикийн идэвхитэй дасгал сургуулилт нь ой санамжийг илтэд сайжруулдаг болохыг тогтоосон тухай дуулсан уу?

Шидэт үрэл
Сайхан арьсны нууц юунд оршдог вэ? С амин дэм. Калифорнийн Их Сургууль 11500 хүн дээр нэгэн судлагааг явуулсан байна. Судлагааны дүнгээс үзэхэд өдөрт 500 мг С амин дэм хэрэглэж, жүржийн шүүс ууж байсан эрэгтэйчүүдийн наслалт 5 жилээр, харин эмэгтэйчүүдийнх 1 жилээр уртсаж зүрхний өвчлөлд өртөх магадлал 25%-аар буурсан байжээ.

No comments:

Post a Comment