Friday, July 18, 2008
Цаг хугацааг удирдаж, үр дүнтэй өнгөрүүлэх арга
Цаг хугацаа бол эргэж олдохгүй бөгөөд буцааж, зогсоож, нэмж болдоггүй ганц зүйл. Цагийг хэр үр дүнтэй өнгөрүүлснээ дүгнэх хамгийн үр дүнтэй аргын нэг нь амьдралдаа хийж бүтээсэн зүйл хэр олон байгаагаа эргэж харах юм. Танд хийж бүтээсэн зүйл олон байвал цагийг үр ашигтай өнгөрүүлсэн гэсэн үг. Харин үүний эсрэг байгаа бол та одооноос эхлэн цаг хугацааг удирдаж, цагийг хэрхэн ур дүнтэй ашиглах доорх зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээрэй.
-Эрүүл мэнддээ илүү их анхаарч, өөрийгөө арчил. Эрүүл хүнсээр хооллож, тогтмол цагт унтаж, өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийх нь ажлын талбарт эрч хүчтэй илүү үр дүнтэй байхад тусалдаг. Үргэлж арчилж сайн бензин хийж байсан машин илүү удаан эдэлгээтэй байдагтай адил та өөрийгөө сайн арчилвал урт наслана.
-Үргэлж ажилла, тасалдуулахаас зайлсхий. Ажлаа зай завсаргүй хийхийг оролд. Завсарлаад дахин эхлэхэд оюун ухаанаа дахин төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Байнга завсарлахад таны цаг хугацаа эрч хүч алга болно.
-Цаг үрэх зүйлсээс хол бай. Анхаарал сарниулж ажлаа хийхэд саад болох зүйлсийг эргэн тойрноосоо холдуул. Ингэснээр та илүү сайн төвлөрч үр дүнтэй ажиллах болно. Иймд хамт ажиллагсдадаа саад болохгүйг анхааруулж, утасны мессеж, интернэтийн чаатад хариу өгөлгүй өөрийгөө чөлөөл.
-Үр дүнгүй олон ажилд самгардсанаас чанартай цөөн ажил хий. Үүний тулд ажлаа бага багаар төлөвлөж, өдөр өдөрт нь хувааж хий.
-Ажлын төлөвлөгөө хуваарь гарга. Цаасан дээр компьютер дээрээ гаргасан ч болно.
-Хэрэгтэй цагт үгүй гэж хэлж сур. Та завгүй эсвэл тухайн сэдвээр хангалттай мэдээлэлгүй үед үгүй гэх хэрэгтэй. Ингэснээр таны ачаалал багасаж, өөрийн ажилдаа илүү их цаг гаргаж чадна.
-Ашиггүй ажил бүү хий. Өдөр тутмынхаа ажлаас ашиггүй хугацаа алдаж буйг нь хасч тухайн цагийг хамгийн сайнаар ашигла.
-Ажлаа автоматжуул. Ажил дээрээ ч гэртээ ч ажлыг чинь хөнгөвчлөх техник технологи хэрэглэ.
-Ажлаа бүгдийг нь өөрөө хийх гэж бүү оролд. Бусдад шилжүүлж болохыг нь даатгаж өг.
-Зарим ажлаа нэгтгэ. Дургүй ажлаа хийх үедээ өөрийн дуртай ямар нэг зүйлийг давхар хийх нь танд тааламжтай байх болно. Жишээ нь, биеийн хөдөлмөр хийж байх үедээ хөгжим сонсох ч юм уу
Цагийг үр дүнтэй өнгөрүүлэх дээрх зөвлөмжийг дагахаас гадна цаг хожих дараах 10 аргад бас суралцаарай.
1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Эсвэл өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл ажлаа эхнээс цэгцтэй тайван хийх боломжтой.
2. Үг нисэн одож цаас үлддэг. Тиймээс бодож төлөвлөснөө тухай тухайн үед нь заавал цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
3. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Хамгийн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.
4. Төлөвлөгөө хийх ажлаа байнга шалгаж нягтлан харж бай. Ингэснээр ямар нэгэн төлөвлөгөө өөрчлөгдсөнөө харж цагаа дэмий өнгөрөөх хэрэггүй болно.
5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөлж, биелсэн биелээгүй ажлаа дор дор нь тэмдэглэ.
6. Албан өрөөндөө анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ чинь цонхны хажууд байдаг бол холдуулж тавих ч юм уу. Бас байнга дэмий зүйл ярьж таны цагийг хомсолдог хамтран ажиллагчаасаа хол бай.
7. Өнөөдөр би яавал зорилгодоо хурдан хүрэх вэ гэдэг асуултыг өдөрт 10 удаа өөртөө заавал тавь.
8. Олон зүйл зэрэг барьж авах хэрэггүй. Нэг ажилдаа анхаарлаа хандуулж заавал дуусгаад дараагийнхад нь ор.
9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй байж бүхнийг өөрийнхөөрөө хий. Бусдын үгийг дагаж цагаа дэмий алдах хэрэггүй.
10. Долоо хоног бүр хийх ажлынхаа төлөвлөгөөг заавал гаргаж бай. Ингээд нэг дэх өдрөөс эхлэн ажлаа эмх цэгцтэй төлөвлөгөөнийхөө дагуу зөв эхлэх хэрэгтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment