Monday, August 25, 2008

Тэнгэр шиг бай!

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч

Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, целийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцед юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөреөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хевгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хеөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!

/О.Дашбалбар/

Инээмсэглэж байгаарай

Бvсгvй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бvдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертєнцийн юм бvхэн чиний л тєлєє хєдєлж байдаг
Ерєєлгvй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хєндлєн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин эрс чиний тєлєє бvлээн цусаа урсгаж
Тэмvvжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гvрнээ байгуулж
Чиний vзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бvтээлээ мєнхєлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шvлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хєх тэнгэрт минь алгасалгvй
Нар сар хvртэл чиний л тєлєє ээлжилж хєєрдєг билээ.
Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хvн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ єєрєє олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг
Будант энэ орчлонд чамайг
Бусдыг єєрєєсєє илvv хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хvн эх хvн болгосон билээ
Бvсгvй минь чи
Єглєє сэрээд инээмсэглэж байгаарай
Єнєєдєр, хоёр маргаашаас vнэтэй шvv.

Өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөө

1. Алдаагаа даван туулж сур
Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах үр дагавараар нь тунгааж сур. Жишээ нь чи нөхрөөсөө салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээрэй. Мэдээж чи багагүй туршлага суусан болохоор дараагийн байдал шал өөр болно. Одоо бол чи аливаа асуудал ямар үр дүн авчрахыг мэддэг болсон учир алдаагаа давтахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ.

2. Бүгд муу байвал сайны тухай л бод
Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бүхнээс эерэг талыг олж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.

3. Данс хөтөлж бай.
Зүгээр ч нэг данс биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ цэсэнд бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай. Цэс гэдэг нь зөвхөн данс байх зорилготой биш учир хэд хэдэн цэстэй байх нь өөрийнхөө өмнө буруутай болохоос таныг аварна гэж сэтгэлзүйчид үздэг. Тиймээс нүдэнд байнга харагдахаар газруудад төлөвлөсөн зүйлүүдээ жижиг хуудаснуудад бичээд наачих нь тун ашигтай.

4. Юун дээр чи цаг алддагаа шинж.
Цагийг алдах ёсгүй. Жишээлэхэд ажлын цагаар найзтайгаа утсаар бүү чалч, харин дасгалын заал юмуу бассейнд түүнийгээ аваачвал эрүүл мэндэд ч хэрэгтэй. Оройн хоолны дараа бүх гэрийнхнийхээ сав суулгыг угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “хоол идсэн гартай хүн бүр ээлжилж угаана” гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр чинь хэрэгжсэн байх болно.

5. Шийдсэнээ хэрэгжүүл.
Чи амтлаг зүйл идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр гэж өөртөө хэл. Тэгээд хүнсний лангууны дэргэдүүр нүд анин өнгөрөх бус дэргэд нь удаан зогсож энэ жигнэмгүүд чиний ходоодонд орохоороо ямар гээч муухай бодис болон хувирдгийг тодруулан бодох хэрэгтэй. Удаан зогсох тусам сайн ойлгох болно. “Та хүсч байна уу?” гэсэн худалдагчийн үгэнд “Зүгээр баярлалаа. Би амттаныг ойшоодоггүй юм” гэж хүйтнээр хариулаад гарч яв. Энэ дасгалыг 3-4 удаа давтаад та илэрхий амрах шиг болж бялуунууд хорхойн чинь хүргэхээ болино. Гол нь та өөрөөрөө бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хүмүүсийн нэг болж чадна. Хамгийн гол нь чи шийдсэнээ л хийх ёстой.

6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хуримтлуул.
Амьдрал эгэл хэсгээс бүрддэг. Чамд уйтгартай мэт санагдах хийгдээгүй бяцхан зүйлсийг хуримтлуулахгүй байхыг хичээ. Тэднийг шуурхайлан хйгээд л бай. тэгвэл чи амралтын өдрөө тавтай өнгөрөөж, утсаар ажил ярихгүй, угаалга хийхгүй, харин ханьтайгаа орондоо хэвтэх завтай болно.

7. Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай.
Зорилго нарийн байх тусам гүйцэтгэгдэх магадлал өндөр байдаг. Жишээлэхэд орой чи диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сураад бас жолоочын үнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чи хатуу шийдээд 11 сард ойролцоо байгаа авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх жишээтэй. Хүн нэгэнт төлөвлөсөн зүйлээ хийх магадлал өндөр байдаг. Мөн төрөхөд бэлдэх, машин худалдаж авах, албан тушаал дэвших, бага насны мөрөөдлөө биелүүлэх зэрэг хугацаагаа багцаалдаг байх нь ашигтай.

8. Зорилгоо багцалж тодорхойл.
Чамд шаардагдах зүйл олон байж болно. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар үнэхээр мөрөөддөг зүйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бич. Нэлээд хэдэн жижиг зорилго нийлээд ганц зорилго болж ч болох шүү дээ. Зорилгоо биелүүлж чадаагүй ч санаа зовох хэрэггүй, ямар ч байсан чи хийсэн шүү дээ. Юу ч хийгээгүй залхуу новштой адилхан байгаагүй учир. Амжуулаад ирэхийн цагт цааш өөр ихийг хиймээр санагдаж байнга урагшаа давшиж, амжилтандаа урамших болно.

9. Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо.
Илүү сайн гэгдсэн жижиг зүйлсийг бүү орхи гэж өөртөө байнга ярьж бай. жижиг байтугай өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд зүгээр байж байхын оронд ажил чинь таалагдахгүй байвал өөр газар оч. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хийж сур. Чиний нэг сайн нөхөр чинь “чиний энэ ажил хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн чинйи ажлын тухай утгагүй зүйл ямагт хэлдэг байж болно. Энэ нь чамайг доромжилж байгаа бол “Үүнээс хойш ажлын тухай яриа хориотой” гэж хэлээд бүтэхгүй бол таг дуугүй болох хэрэгтэй. Тохирох няцаалт өгөх чадварыг сэтгэл зүйчид өөрийгөө хүндэтгэх ёс гэдэг юм. Энэ нь чиний хууль ёсны эрх бөгөөд жинхэнэ амжилт нь өндөр зэрэглэлийн хүнд л олдоно гэдгийг санаж яв.

10. Ажил үйлсээ эргэцүүлэн тунгаа.
Дэмий бүү тэнэглэ. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн ардын цэцэн үг бий. Энэ үг хувцас авхаас эхлээд хадамд гарахад хүртэл хамаарна. Иймээс ямар нэг зүйлийг хийхдээ урьдаар хэдэн асуулт өөртөө тавь.
- Хэрэв би үүнийг ганц өдөр ялгаад тавьчихвал маргааш ялгах хүсэл дахин төрөх үү?
- Үүнийг би хийсэн нөхцөлд дор хаяад юу авах вэ? Сайндаа юу авах вэ?
- Юу ч хийхгүй бол яах бол?
- чухам эцэстээ би юутай болох вэ? Тэр ч байтугай юу алдах бол гэх мэтчилэн байнга дүгнэлт хийж бай.

11. Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байж сур.
Ажил чинь бүтэхгүй байвал өөр ажил ол. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болох шүү дээ. Шинэ хархүүтэй өмнө нь учраа ололцоогүй бол тэр л биз, бусдаар дамжаад ч болов аятайхан боломж гарах байлгүй. Тиймхэн юманд шаналж суухийн оронд илүүдэл жиндээ санаа зовж аэробикаар хичээллэж эхэл.

12. Эрхэмлэх цагаа өдөр бүр онцгойлон зааглаж бай.
Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бод. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгаан, хуучин заримыгаа дар, бүхнийг шүүн тунгаа.
ингээд та нартаа амжилт хүсье