Thursday, November 1, 2007

"Үгүй, би уухгүй"

Архиний тухай жоохон юм бичдэг юм билүү гэж бодлоо. Ер нь ингээд хараад байхад манай Монголчууд архинд нугасгүй юмаа. Юу л болно, бүгд дээр нь 'идээний дээж' гэж байгаа л 'хэнд ч хэрэггүй' ус уух юм даа.

Миний хувьд би багаасаа архинд дургүй болж өссөн гэхүүдээ. Ер нь архи уусан хүн их 'тэнэг' харагддаг. Яагаад ч юм бүү мэд. Цаана нь, миний бодлоор, энэ хүн үнэхээр тийм ухаантай л юм бол өөрт нь ямар ч хэрэггүй, дээр нь биенд нь муу (архийг хүний биед хэрэггүй гэдгийг тогтоогоод наян жил болж байна гэж хэлж болох байх, ганц хоёр хурц өвчний үед 50гр-ийг хэрэглэдэг байж магадгүй) энэ зүгээр л усыг ууж байдаг. Логикоор, энийг "Архи уудаг бол Тэнэг" гээд тодорхойлчихож болох юм шиг. Бас нэг үг байдаг. Бид нар тамхи татдаг хүнийг тамхичин гэж нэрлэдэг. Тэгвэл архи уудаг л бол "Архичин" гээд нэрлэчихэж болох нь байна шд, хэхэхэ.

За намайг ингээд баахан юм биччихээр (манай Монголд маань архи амсаж үзээгүй хүн гэж байхгүй, найман настай балчираас наян настай буурлыг хүртэл гэж ба орхилгүй бүгд архийг их бага хэмжээгээр хэрэглэж үзсэн байгаа) хүмүүс уурлах байхдаа. Азаар миний блог тийм олон хэрэглэгчтэй биш юм шиг байна, би+манай хэдэн найзууд & that's it.

Өө нээрээ нэмээд жоохон юм хэлэхэд би одоо ... настай, архи амсаж огт үзээгүй. За тэгээд Монголчууд минь зүгээр л "Үгүй, би уухгүй" гээд хэлчихэж болдоггүй юм уу? Та чинь өөрийн гэсэн толгойтой юм байгааздээ?