Thursday, November 1, 2007

"Үгүй, би уухгүй"

Архиний тухай жоохон юм бичдэг юм билүү гэж бодлоо. Ер нь ингээд хараад байхад манай Монголчууд архинд нугасгүй юмаа. Юу л болно, бүгд дээр нь 'идээний дээж' гэж байгаа л 'хэнд ч хэрэггүй' ус уух юм даа.

Миний хувьд би багаасаа архинд дургүй болж өссөн гэхүүдээ. Ер нь архи уусан хүн их 'тэнэг' харагддаг. Яагаад ч юм бүү мэд. Цаана нь, миний бодлоор, энэ хүн үнэхээр тийм ухаантай л юм бол өөрт нь ямар ч хэрэггүй, дээр нь биенд нь муу (архийг хүний биед хэрэггүй гэдгийг тогтоогоод наян жил болж байна гэж хэлж болох байх, ганц хоёр хурц өвчний үед 50гр-ийг хэрэглэдэг байж магадгүй) энэ зүгээр л усыг ууж байдаг. Логикоор, энийг "Архи уудаг бол Тэнэг" гээд тодорхойлчихож болох юм шиг. Бас нэг үг байдаг. Бид нар тамхи татдаг хүнийг тамхичин гэж нэрлэдэг. Тэгвэл архи уудаг л бол "Архичин" гээд нэрлэчихэж болох нь байна шд, хэхэхэ.

За намайг ингээд баахан юм биччихээр (манай Монголд маань архи амсаж үзээгүй хүн гэж байхгүй, найман настай балчираас наян настай буурлыг хүртэл гэж ба орхилгүй бүгд архийг их бага хэмжээгээр хэрэглэж үзсэн байгаа) хүмүүс уурлах байхдаа. Азаар миний блог тийм олон хэрэглэгчтэй биш юм шиг байна, би+манай хэдэн найзууд & that's it.

Өө нээрээ нэмээд жоохон юм хэлэхэд би одоо ... настай, архи амсаж огт үзээгүй. За тэгээд Монголчууд минь зүгээр л "Үгүй, би уухгүй" гээд хэлчихэж болдоггүй юм уу? Та чинь өөрийн гэсэн толгойтой юм байгааздээ?

13 comments:

  1. Saihan uudrug uzeltei zaluu hun bainaa chi. Gehdee jaahan uruusgul baij magad. Gehdee, hun bur l uruusgulsh dee.
    Za ene ch yahav bi uur negen comment uguh gesen yum. Chi blockniihoo title deeree "ene ertonts deer baij boloh buh zuiliin talaar bichih bolnoo" gejee. Orchuulgaa jaahan buruu hiijee. Ingej orchuuval deer " I will write anything that happens in the world" gevel arai deer baih.

    ReplyDelete
  2. Коммэнт үлдээсэнд их баярлалаа. Блогнийхоо хаягийг яагаад тавиагүй юм бэ, дараа орж ирвэл үлдээгээрэй. За таны хэлснийг унаган хэлтнээс асууж үзнээ.

    ReplyDelete
  3. heleed heleed nemergui hund garuud zondoo sh dee. sohoriin gazar sohoij, dogolongiin gazar dogontsohgui bol zoduulah, daramtluulah, tahir dutuu boloh oirhon uye baidag baisan. suuliin heden jil harin er ni naashtai oorchloltuud ih baidag boljee. manii uyed pioneriin zuslan gej neg jinhene archichin, yashka nariin ochdog gazar baiv daa. minii duud oi gutam muuhai amidral zayagaaguid mash ih baharhaj, talarhaj yavah heregtei. zaaval uzeh albagui zuiluud zondoo. ternii neg bol arhichidiin oir orchind amidrahaas argaguid hureh yavdal. balai yumnuudaas holhon l yavaarai daa. balga tagsh yum hurteh chini uuh tusam chihert horhoisson huuhed ayatai shuls saviruulaad baidag yum gesen shuu. bas neg torliin zoolon mansuuruulah bodis gesen ug.

    I wish that my next generation could be away from this poison.

    ReplyDelete
  4. Ямартай ч архи уудаггүй хүнтэй таарч л байсан хамт ч ажилладаг ойлгоод л байдгийн шд.

    ReplyDelete
  5. sain baina uu, minii blogoor zochlooroi

    ReplyDelete
  6. Zov l bodol baina. Olon hun iim bodoltoi bol bid olon muu muuhai zuilees hol toiroh yum shig sanagddag. Za tegeed tiim boloosoi geed zalbirch l suuya.

    ReplyDelete
  7. ehleed joohon um unsh horvootoi tanilts tegeed um bich teghuu

    ReplyDelete
  8. Архи ерөөсөө уудагггүй мөртлөө пиво уугаад байдийштэ би. Намайг тэхээр архичин гэхэд хэцүү болчихож байгааз??
    Архи үнэртэхээс ч дотор муухай оргим, онцгүй эд шүү.. Би чамайг архи амсаж үзээгүйд баярлаж байна.
    Мика

    ReplyDelete
  9. Chinii b log taalagdlaa. Arhiny tuhai uzel bodol chini bas taalagdlaa. Bi ene tuhai neg udaa bichij bsan yum. MGL-yn arhi uudaggui niigemlegiinhnii tuhai. Ene tuhai sonirhvol www.anduusanaa.blogspot.com ruu orood BID-TED gesen bulgees uzeerei. TED ARHICHIN BOLSONDOO BAYARLADAG gedeg nertei bichleg bii. Za tegeed amjilt huseye and mini. Bicheed bgaarai

    ReplyDelete
  10. bi bugdiig unshlaa. yunii turuund chamd bayar gurgey, bas amjilt husiy. bid sain yawaa negiigee saatuuldag, doosh tatdag, unagaadag, urmiig ni hugaldag, chichildeg , buruutgadag, basamjjlan shooldog ... Ene buhend chi uurinhuu amidrald bgaa ene zarchimaa /arhi amsaj uzeegui/ buu geegeerei. Bi uuj uzeegui gej helehgui ch uuhaas hol yawdag.
    chinii ene sedew unuudur mongoliin niigmiig togtworgui bolgoj bgaa neg huchin zuil bolood bna.
    Ajilguidlees arhidalt bii bolj bna uu , Arhidaltaas ajilguidel bsaar bna uu? ene ih eedreitei asuudal ch, sogtuu huntei yu ch yriad nemergui bdagtai adil niigem inenhdee sogtchihood bhad yu ch heleh bilee de. za za zagtnasan gazar maajsan bololtoi.

    ReplyDelete
  11. нэг л их архийг үзэн ядсан улс хэхэ.
    Яахнуу дээ, мөрөөрөө байгаа хүмүүёийг тэнэг мангараар нь дуудаж.
    Нийгмийн уриалах хэсэг болох яруу найрагчид их уудаг байсан. Тэгээд нийтээрээ уудаг болсон 90-д оноос хойш больчихно билээ. Томчуулын тухай яоьж байна шүү. Сүрэнжав гуай лав амьд жишээ. Энэ юуг харуулж байгааг хүн өөрсдөө ойлгож л байгаа байх.

    Заавал уудаг, уух дуртайгаар нь чичлээд байлгүй газраа биш, машинаа биш, хүнээ хайрладаг болсон цаг үед амьдарч байгаа залуус шүү дээ бид чинь.

    Хүнд үг хэлье гэвэл тусах талаас нь хэлж байгууштай мэт санагддаг. Уудаг ч байж болно, хийхийгээ хийчиж чадаж байгаа бол юу хэлэх вэ дээ. Хүнийг хүнээр нь л хүндлэх хэрэгтэй мэт.

    Ер нь бол уудаг бүхэн хоосон хохийн, шартахын, ад үзэгдэхийн зовлон мэддэг улс байдаг болохоор хүн чанар нь зөөлөн байх шиг байдаг.
    Дэлхий нийтийг дуурайж сайн юм авалгүй л яахав. Гэхдээ унаган монгол зангаа, сайхан сэтгэлээ гээж мөнгөнд амьдралын утгаа мэдүүлсэн, тэр дэлхий нийтийн сайн сайхныг сураад байгаа гэх ярвагар юмнуудын дэргэд гудамжинд олсон хоногынхоо мөнгөөр уучаад гуйвж яваа нэгэн хамаагүй сайхан харагддаг юм. Хүн чанар ч агуулдаг юм.
    би өөрөө архийг уудгаа. Найз нөхөд ирэхлээр, баяр ёслолоор уудаг. энд би дан сайн сайхан талаас нь харж бичье гэсэнгүй. чамайг муу муухайгаар нь дуудсан болохоор муулалцая ч гэсэнгүй.
    Уудгаа муулж, ундааны ахыг ширвэх хэрэггүй. Архийг тохируулж хэрэглэнэ гэж угаасаа байдаггүй юм. Гэхдээ архинаас хол явна гэдэг амьдралаас жаахан хөндий явнаа гэсэнтэй агаар нэг болсон нийгэм шүү. Нийгэм гэдэг угаасаа хүмүүсийн харилцан урвал билээ. Зөвхөн чиний санаснаар чи амьдрахгүй болохоор чамд хандаж, чиний үзэл бодолд нэмэрлэж би цагаа гарздан уудаг иддэг улсын нэрийн өмнөөс
    "БИДНИЙГ БҮҮ ЧИЧЛЭЭЧЭЭ, ХҮНЭЭРЭЭ БАЙЯ" хэмээв.

    Банжиг доторхи архичин нөхдийн бүлгэмийн зөвлөлийн дарга Хөхтолботоос

    ReplyDelete
  12. за би удгүй гэж худлаа хэлээд яахав ууж л явлаа. ууж л явна тааруулаад хүртчүүл сайхан л идээ.

    ReplyDelete
  13. Сайн байна уу? Мэхийн ёслон мэндчилье. Би нэг зүйлийг асууя !
    Хараа Ерөө Найрка гуравтайгаа байхад, хэн согтуу вэ???
    Надад энэ үйл явдлыг нэгэн эмэгтэй өөрийн биеэр ярьж суусан юм аа. Үүнийг би , дур мэдэн дурьдья ! Энэ эмэгтэй мартын 8-ны баяраар хамт олонтойгоо караоке баранд оржээ. Задгай талбайд хангинатал дуулж суутал, эсрэг талын ширээний ард энэ жил 1-р курсэд орсон хүү нь ангийн охидтойгоо сууж байхыг харлаа. Арай ч биш байлгүй дээ гэж итгэж ядсан эмэгтэйд өөрийгөө гэрчлэх гэсэн шиг хүү нь ч ээжтэйгээ харц халз тулгарчээ. Энэ үед, ээж хүүгээ буруутгасан ч, бүх зүйл утгагүй санагдаж, удалгүй өөрөө ч хамт олноо сэмхэн орхин гарсан гэж ярьсан билээ. Та ийм байдалтай тулгарч байсан уу? Би энэ жишээгээр гэр бүлээрээ, хамт олноороо, хороо дүүрэгээрээ, аймаг аймагаараа, тэрчлэн улс даяараа нилдээ архичин боллоо гэж хэлж байна.

    ReplyDelete