Friday, August 14, 2009

Чи аз жаргалтай харагдмаар байна уу

Хаана ч очсон аз жаргалтай байж болно. Гэхдээ аз жаргал гэдэг ачаалалтай шаргуу хөдөлмөр хийж байх үед гэхээсээ илүү ихэнхдээ хүний амралт, хувийн амьдралтай хослох нь илүү байдаг шүү дээ.Ажил дээрээ аз жаргалтай байж болох юм хэмээн THE TIMES баталж байна. Үүний тулд бидний өгөх бяцхан зааварчилгааг дагахад л гүйцээ.

1.Аливаад өргөн цар хүрээтэй ханд
Ажлын цагаар тантай тохиолдож байгаа зүйл таны хувьд чухал ч гэлээ ёстой л амь биш,заяа биш гэдэгчлэн бүхий л амьдралыг чинь шийдчих зүйл биш.Таны амьдралын бусад хүрээнд байгаа бүхий л сайн сайхан зүйлийн талаар санаж дурсахыг хичээ

2.Аз жаргалд хүрч болно гэдгийг ухамсарла
Заримдаа хүмүүс ажлынхаа утга учир, баяр баясгалангийн эх үүсвэрийг анзүаардаггүй. “Аз жаргал” номондоо Таль Бен-Шахар бичсэнчлэн аз жаргалтай болох боломжийг бодит байдал болгон хувиргахын тулд хамгийн түрүүн ямагт сэтгэл дүүрэн байх боломж байгаа гэдгийг ухамсарла.

3. Болж буй үйл явдлыг нөгөө өнцгөөс нь хар.
Өдөр тутмын нэгэн хэвийн ажилд та ядарч байгаа бол одоо байгаа нөхцөл байдлаа ерөнхийд нь нэг харж үзээд чухам яагаад та энэ ажлыг сонгож авсан бэ гэдгээ өөрөө өөртөө сануул. Хэрвээ ерөнхий дүр зураг таныг үнэхээр туйлдуулж байвал та өөрөө хамгаас сайн хийж чаддаг тодорхой үүрэг даалгаварт л анхаарлаа хандуулахыг хичээ. Жижиг ч атугай ажлыг та амжилттай хийж гүйцэтгэн түүнээсээ авч байгаа сэтгэл ханамжийг дутуу үнэлэх хэрэггүй.

4. Аз жаргалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.
Үүний төлөө бусдын төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байсан ч аль болох сэтгэл хангалуун байдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээ. Хүмүүс өөрт нь тусалж байгаад ямагт эерэг таатай ханддаг бөгөөд энэхүү эерэг эрч хүч танд ч гэсэн дамжина. Гоншигонож хилэгнэсэн хүмүүсээс аль болох хол бай. Сөрөг эрч хүч ч бас амархан халддаг юм шүү.

5. Бодит байдалтай эвлэр.
Дандаа л сөрөг үр дагварын талаар бодож шаналж байхын оронд таны амьдралд гарах өөрчлөлт ямар таатай боломж гарах вэ гэдэгт анхаарлаа хандуул.

6. Дээд зэргээр сайн ажилла.
Ажлаа дээд зэргээр сайн хийж гүйцэтгэж байна гэдгээ та мэдэж байх ахул энэ нь танд сэтгэл хангалуун байх нэгэн нөхцлийг бүрдүүлнэ. / Төлөвлөсөн ёсоор бүх зүйл яг таг гүйцэтгэгдээгүй байсан ч/ Үүрэг даалгавраа сайн биелүүлж байгаадаа өөрөөрөө бахарх.

7. Өөрийн хүч чадлыг зөв тооцоол.
Хэт ядрах, сэтгэлийн хямрал зэргээс болж байнга сэтгэл түгшүүртэй байх, амьдралдаа сэтгэл хангалуун бус байх мэдрэмж төрдөг. Спортоор хичээллэх, гэр бүлдээ анхаарал хандуулах, найз нөхөдтэйгээ уулзах, амарч алжаалаа тайлах гээд өөрт хэрэгтэй бүхий л зүйлд цаг гаргаж чадахуйцаар ажлаа зохицуул.

8. Үе үе амсхийж бай.
Хэрвээ та бүр туйлдаж гүйцсэн бол таныг ядрааж буй орчноос түр ч атугай холдох хэрэгтэй. Ганцаар гарч салхил, эсвэл ажлынхаа хүнийг аяга кофенд урь. Энэ нь таныг тайвширч. нөхцөл байдалд эрүүл ухаанаар хандах болмж олгоно.

9. Яаралтай арга хэмжээ ав.
Ажил дээр тань ямарваа нэгэн зүйл амьдарлыг тань баллахаар уршиг тарьж буй бол өөр хэн нэг нь асуудлыг шийдчих байх гэж бүү хүлээ. Өөрөө л тэр даруй асуудлыг шийдвэрлэж үгүй болго.

10. Өөрөө өөртөө үнэн ч бай.
Сонгосон ажилдаа угаасаа тохирохгүй учраас л ажил дээрээ тав тухгүй байдаг байх гэдэг бодол төрдөг үү? Хэрвээ та бидний дээр өгсөн зөвөлгөөнүүдийг даган биелүүлээд ч сэтгэл санаа тань дээрдэхгүй байгаа бол одоо ажиллаж байгаа газраа солихоос аргагүйд хүрэх нь.

No comments:

Post a Comment