Wednesday, June 11, 2008

Амьдралыг хялбарчлах 35 арга

1. Зөв юманд ач холбогдол өг!.

2. Муу зvйл тохиолдоно гэдгийг мэдэж хvлээж авахад бэлтгэлтэй бай!

3. Ядарвал бага зэрэг ч байсан хамаагvй заавал амар. Эрч хvч тань сэргэнэ.

4. Ямар нэг ажлыг эхлэхээсээ өмнө чухам тvvнийг хvсч байгаа vгvйгээ мэд!

5. Бидний хамгийн их хэрэглэдэг "Vгvй", "Тийм" гэсэн vгийг хэлэхээсээ өмнө сайн бод!

6. Дургvй, залхуутай санагддаг ажлаа хөгжилтэй болгож идэвхтэй байх арга зам ол!

7. Хамгийн их ачаалалтай vедээ хэдхэн хором ч хамаагvй зогсоож яг тэр vед байхыг хvссэн газраа бод!

8. Хийх хэрэгтэй, эсвэл мөрдөх хэрэгтэй гэж бодсон зvйлээ жижиг цаасан дээр тэмдэглэн харагдах газар тавь. Жишээ нь танд зөвлөхөд одоо "өнөөдер инээмсэглэл дvvрэн бай" гэж бичээд урдаа тавьчих.

9. Хэрэв танд ямар нэг таагvй явдал учирвал, яг одоо танаас илvv хvнд байдалд маш олон хvн байгааг бодож тайвшир.

10. Хийж чадахгvй гэж айж байна уу? Тэгвэл та өмнө нь чадаж байсан зvйлvvдээ бод.

11. Сонин сэтгvvл уншиж байхдаа таалагдсан жижиг хэсгvvдийг хайчилж аван цуглуул. Хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм.

12. Амьдрал хэт нэг хэвийн болсон юм шиг санагдаж байна уу? Тэгвэл хааяа урьд нь хийж оролдож байгаагvй содон, гэхдээ сайн сайхан зvйл хий.

http://www.cdeq.mn/-ээс