Өдөр бүр л хүний нэр, зүс царай, утасны дугаар болон бусад жижиг сажиг зүйлсийг цээжлэх шаардлага гардаг.
Энэ бүхэнд ихээхэн хүчин чармайлт гаргадаг хүмүүс цөөнгүй. Тиймээс ой тогтоолтоо сайжруулахын тулд дараах зүйлсийг мөрдөхөд л хангалттай.
1. Зүй тогтлыг олох
Урт өгүүлбэр юм уу, үргэлжилсэн олон тоог цээжлэн дасгал хийх нь хамгийн шилдэг арга.
Жишээлбэл: 3810151722242931363843
Удаан хугацааны ажиглалт удалгүй тоон дарааллын зүй тогтлыг таниулдаг. Зүй тогтлыг нь мэдсэнээр та зөвхөн эхний дугаарыг цээжлэхэд л хангалгалттай. Энэ арга танд түлхүүрийг нь олчихвол цоожийг нээх амархныг санагдуулах болно.
2. Холбоо хамаарал
Энэ арга тоо цээжлэхэд илүүтэй хэрэглэгддэг. Та эргэн санахад амархан зүйлтэйгээ тоог хамааруулан цээжлэхэд хангалттай.
Жишээлбэл: 360007365 Эдгээр тоог гурав гурваар нь хэсэгчлэн хуваагаад санахад амар зүйлээр төлөөлүүлэн цээжил. 360-ыг Хbох-той, 007-г Жэймс Бонд, жилд 365 хоног байдаг гэх мэт. Тоо цээжилнэ гэдэг толгой өвдөх зүйл биш байгаа биз.
3. Цагаан толгой
Бид бүгд л цагаан толгойг сайн мэддэг. Тиймээс үгсийг цээжлэхдээ үүнийгээ ашиглаж болно. Хэрэв танд АНУ-ын мужуудын жагсаалт шиг олон зүйл цээж шаардлага гарсан бол нэг мужийг нэг үсэгт харгалзуулан цээжлэх хэрэгтэй. Дараа нь үсгээ хараад л цээжилсэн зүйлээ эргэн санах болно.
4. Төрөлжүүлэх
Энэ арга олон зүйл цээжлэх үед илүү үр дүнтэй. Тэднийгээ бүлэг болгон ангилна гэсэн үг. Яг л дэлгүүр орохдоо гаргадаг жагсаалт шиг. Алим, шампунь, бяслаг, сүү, элсэн чихэр, гадил, саван, самар, гурил
Одоо тэднийгээ: Жимс: Алим, гадил
Хуурай бүтээгдэхүүн: Самар, элсэн чихэр, гурил
Өдөр тутам хэрэглэх зүйлс: Сүү, бяслаг
Угаалгын өрөөнд: Шампунь, саван гэх мэтээр ангилбал цээжлэхэд дөхөм байдаг. Цээжлэх зүйлүүдээ ангилах бас нэг арга бий. Дэлгүүрийн бараа ангилсан байдлаар авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргавал танд ч амар байх болно.
5. Хэсэгчлэх
Өдөр бүр цээжлэх шаардлагатай зүйлст эл аргыг хэрэглэдэг. Жишээлбэл, утасны дугаар цээжлэхдээ орон нутгийн код болох эхний гурван тоог, дараагийн гурвыг гэх мэтээр хэсэгчлэн цээжилбэл илүү үр дүнтэй.
6. Хэлбэр дүрсээр тогтоох
Хүний нэр тогтооход хамгийн үр дүнтэй арга бол хэлбэр дүрсийг ашиглах арга. Жишээлбэл Хэрвээ та Сүхээ гэх хүнтэй танилцвал нүүрэнд нь томоос том сүх байгаа мэтээр төсөөлөн тогтоочиход л болно. Зугаатай хэрнээ үр дүнтэй арга шүү. Эсвэл түүнтэй танилцах үед ойрхон байсан зүйлс болон, түүний биеийн ерөнхий байдлыг ямар нэг хэлбэр дүрсээр төлөөлүүлэн цээжилж ч болох шүү дээ.
7. Төсөөлөх
Нэлээд эртний арга. Цээжлэх зүйлээ нүдэнд ил харагдахуйц газар байрлуулах нь төсөөлөх аргын гол техник. Жишээлбэл, та ногоо худалдан авах жагсаалтаа цээжлэхээр шийдсэн бол гэрийнхээ хамгийн их холхидог хэсгүүдэг ногоогоо нэг нэгээр нь байрлуулна.
8. Үлгэр зохиох
Энэ аргыг хэрэглэн юм цээжлэх нь маш сонирхолтой. Та цээжлэх ёстой зүйлүүдээ нэг болон нэлээд хэдэн өгүүлбэрт багтаан цээжилнэ гэсэн үг. Жишээлбэл, та тор, алим, сам, муурны хэвтэр зэргийг худалдан авах гэж байгаа бол Алиманд дуртай Жэйн муурынхаа хэвтрийг цэвэрлэхээр Фэликсээс тор авахдаа талархсан сэтгэлээ илэрхийлэн шинэ сам бэлэглэсэн гэнэ.
9. Товчлох
Үг болон текст цээжлэх үедээ энэ аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй. Товчлохдоо үгийн эхний үсэг болон үеийг хураангуйлна. Жишээлбэл, "Хүүхэд бүр жимсэнд дуртай" хэмээх өгүүлбэрийг ХБЖД гэж хураангуйлна. Үүндээ солонгын өнгөний дараалал, нот зэргийг оролцуулбал илүү үр дүнтэй байдаг.
10. Харьцуулах
Аливаа үгийг цээжлэхдээ түүний шинж чанарыг санахад хялбар зүйлстэй харьцуулан тогтоовол хялбар байдаг. Жишээлбэл, саванг үнэрээр нь цэцэгтэй эүйрлэж, эсвэл өнгө, хэлбэрээр нь бусад зүйлстэй харьцуулна.
Friday, December 7, 2007
Subscribe to:
Posts (Atom)